Бидний тухай
/

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

“Хайдродизайн прожект” ХХК нь ISO9000:2015 чанарын менежментийн стандарт тогтолцоог хэрэгжүүлэхдээ дараах бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Компанийн алсын хараа, стратеги, үзэл баримтлал эрхэм зорилтуудыг хангахыг дэмжих;
  • Чанарын менежментийн тогтолцооны үр дүнтэй, нөлөөтэй байдлыг дэмжиж ажиллах;
  • Компанийн зорилтуудыг тодорхойлох, эдгээрийг байгууллагын төлөв байдал, стратегийн чиглэлтэй уялдуулдаг байх;
  • Чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг компанийн үйл ажиллагаанд нийцүүлж нэгтгэх;
  • Үйл явцын арга барил, эрсдэлд суурилсан сэтгэлгээг урамшуулан дэмжих;
  • Чанарын менежментийн тогтолцоонд шаардлагатай нөөцийн бэлэн байдлыг хангах;
  • Чанарын менежментийн тогтолцооны ач холбогдлыг мэдээлэн таниулах;
  • Чанарын менежментийн тогтолцооны үр дүндээ хүрэх;
  • Чанарын менежментийн тогтолцооны үр дүнтэй байдлын төлөө ажилчдыг оролцуулах, чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх;
  • Манлайллыг тогтолцоог байнга сайжруулах;
  • Компанийн ажиллагсдын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх;
  • Чиг үүргийнхээ хүрээнд менежментийн бусад холбогдох үйл ажиллагааг дэмжих.

Манай компани нь дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнд:

  • Хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж /ус хангамж, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн эх үүсвэр, ус цэвэрлэгээний барилга байгууламж/ -ийн зураг төсөл боловсруулах
  • Усны барилга байгууламж / усан сан, боомт, усан цахилгаан станц, ус дамжуулах болон ус цэвэршүүлэх барилга байгууламж, үерийн хамгаалалт, зам талбай, хөрсний ус зайлуулах, шүүрүүлэх байгууламж/- ийн зураг төсөл боловсруулах
  • Инженерийн бэлтгэл арга хэмжээ зураг төсөл, мастер төлөвлөгөө боловсруулах
  • Хот байгуулалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчны салбарын инженерийн хангамжийн техник эдийн засгийн үндэслэл, барилга байгууламжийн ажлын төсөв боловсруулах
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, усны балансын тооцоолол хийх
  • ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд техникийн хяналт гүйцэтгэх
  • Инженерийн дэд бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх