Хайдродизайн прожект ХХК

Манай компани 2011 онд хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, усны барилга байгууламж болон бусад инженерийн...

Бидний үйл ажиллагаа

  • Хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж /ус хангамж, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн эх үүсвэр, ус цэвэрлэгээний барилга байгууламж/ -ийн зураг төсөл боловсруулах

  • Усны барилга байгууламж / усан сан, боомт, усан цахилгаан станц, ус дамжуулах болон ус цэвэршүүлэх барилга байгууламж, үерийн хамгаалалт, зам талбай, хөрсний ус зайлуулах, шүүрүүлэх байгууламж/- ийн зураг төсөл боловсруулах

  • Инженерийн бэлтгэл арга хэмжээ зураг төсөл, мастер төлөвлөгөө боловсруулах

  • Хот байгуулалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчны салбарын инженерийн хангамжийн техник эдийн засгийн үндэслэл, барилга байгууламжийн ажлын төсөв боловсруулах

  • Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, усны балансын тооцоолол хийх

  • ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд техникийн хяналт гүйцэтгэх

  • Инженерийн дэд бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

Сүүлийн төслүүд

“Сумын төвийн гэр хорооллын инженерийн дэд бүтцийн зураг төсөв /Увс аймаг, Давст, Түргэн, Наранбулаг сум/” боловсруулах зөвлөх үйлчилгээ
2023Хот байгуулалт, инженерийн хангамж

“Сумын төвийн гэр хорооллын инженерийн дэд бүтцийн зураг төсөв /Увс аймаг, Давст, Түргэн, Наранбулаг сум/” боловсруулах зөвлөх үйлчилгээ

Харилцагч
Барилга, хот байгуулалтын яам
Байршил
Увс аймаг, Давст, Түргэн, Наранбулаг сум
Сэлэнгэ аймаг, Мандал сумын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөл
2025Инженерийн бэлтгэл арга хэмжээ

Сэлэнгэ аймаг, Мандал сумын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөл

Харилцагч
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар
Байршил
Сэлэнгэ аймгийн Мандал сум
Цогтцэций суманд хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах
2025Барилга угсралтын ажил

Цогтцэций суманд хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах

Харилцагч
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Байршил
Өмнөговь аймаг Цогтцэций сум
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл
2025Байгаль орчин

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл

Харилцагч
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Байршил
Дорнод аймгийн Халхгол сум
Даланзадгад сумын Их-Уул хорооллын үерийн хамгаалалтын суваг, далан байгуулах барилга угсралтын ажил
2025Барилга угсралтын ажил

Даланзадгад сумын Их-Уул хорооллын үерийн хамгаалалтын суваг, далан байгуулах барилга угсралтын ажил

Харилцагч
Өмнөговь аймгийн, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар
Байршил
Өмнөговь аймгийн Даланзадгад сум
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмтийн сайр орчимд үерээс хамгаалах зорилго бүхий урсац тохируулгын усан сан байгуулах барилга угсралтын ажил.
2024Барилга угсралтын ажил

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмтийн сайр орчимд үерээс хамгаалах зорилго бүхий урсац тохируулгын усан сан байгуулах барилга угсралтын ажил.

Харилцагч
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Байршил
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум

Харилцагч байгууллагууд

Манай харилцагч

“Хайдродизайн прожект” ХХК нь Монгол Улсын инженерийн салбарт тодорхой туршлага хуримтлуулсан компани юм.

Б.Болдбаатар
Б.Болдбаатар
“Хидро-Инженеринг” ХХК-ийн Захирал, МУ-ын зөвлөх инженер

“Хайдродизайн прожект” ХХК нь салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Залуу чадварлаг боловсон хүчинтэй хамтран ажиллахад урам зоригтой байдаг

Б.Мөнхбадрах
Б.Мөнхбадрах
"Энх-Өрнөлт" ХХК-ийн захирал

"Хайдродизайн прожект ХХК нь туршлагатай инженерүүдээр ахлуулан шинэ залуу боловсон хүчнээр сэлбэгдэн Монгол улсын усны салбарт зураг төслийн томоохон компани болон өргөжин хөгжиж буй хамт олон бөгөөд байгуулагдсан цагаас эхлэн геодези газрын зураглалын чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа манай компанийн зүгээс талархалтай байдаг. Танай компанийн хамт олонд цаашид зурсан зураас бүхэн үнэ цэнэтэй, хөгжил дэвшлийн түүчээ байхыг ерөөе.

Д.Энхтүвшин
Д.Энхтүвшин
“Голден Лайн” ХХК-ийн захирал

Манай компани “Хайдродизайн прожект” ХХК-тай 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. “Хайдродизайн прожект” ХХК нь хайгуул, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг дотоод, гадаадын томоохон төслүүд дээр ажилласан туршлагатай. Мэдлэг туршлагатай удирдлагатай, өсөх ирээдүйтэй шинэ залуу инженер техникийн ажилчидтай, Монголын усны салбарт томоохон байр суурь эзэлж буй компани юм.

Ш.Даваажамц
Ш.Даваажамц
“Жишиг проект” ХХК-ийн Захирал, доктор (Ph.D), дэд профессор

“Хайдродизайн прожект” ХХК нь зарчимч, хариуцлагатай, ил тод, тууштай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд барилгын зураг төслийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явдагт нь баярладаг. Цаашид үйл хэргээ улам өргөжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.

А.Буянжаргал
А.Буянжаргал
“Алтанхөхийн очир” ХХК-ийн захирал, МУ-ын зөвлөх инженер

Манай компани HDP компанитай олон төсөл дээр хамтран ажилласан. Одоо ч хамтран ажиллаж байна. Тус компани хийж байгаа ажилдаа мэргэжлийн чадвараас гадна сэтгэлээсээ ханддаг нь хамтарч ажиллахад мэдрэгддэг. Манай түншийн ирээдүй амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

Р.Батбаатар
Р.Батбаатар
“Ялгуунбаян” ХХК-ийн захирал, МУ-ын зөвлөх инженер